ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ, МЭДЭЭЛЭЛ СУРТАЛЧИЛГААНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил болгон уламжлал болгон зохион байгуулж явуулдаг малчид төлчдийн зөвлөгөөнийг 2022 оноос "Хууль эрх зүй мэдээлэл сурталчилгааны өдөрлөг" нэртэйгээр зохион байгуулж явуулж байна. Хууль эрх зүй мэдээлэл сурталчилгааны өдөрлөгийг 2023 оны 02 дугаар сарын 01-ны  өдөр амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээнд гурван насны тэмээ уралдаж, 5 багийн малчдын дунд "Дөрвөн бэрх" хөгжөөнт тэмцээ, Хүчит 64 бөхийн барилдаан, цолгүй залуу 48 бөхийн барилдаан зохион байгуулагдсан юм. Мөн арга хэмжээний үеээр ХАА салбарь олон жил үр бүтээлтэй ажилласан 2022 оны сумын Аварга малчин өрхүүдийн шагналыг гардуулав.  

Хурдан атан тэмээний уралдаанд:

Түрүү магнай-Бүгд сумын уяач Б.Ган-Өлзий Шар тэмээ

Аман хүзүүнд-Баянлиг сумын уяач С.Батхуяг Ногоон тэмээ

Айргийн гуравт-Богд сумын уяач н.Энхбаатар Улаан тэмээ

Айргийн дөрөвт-Богд сумын уяач Б.Төмөрчөдөр Бор тэмээ

Айргийн тавт-Шинэжинст сумын уяач С.Пайндий Улаан тэмээ

Хурдан тайлагны уралдаанд

Түрүү магнай-Шинэжинст сумын уяач Б.Балжинням Хар

Аман хүзүү-Баянлиг сумын уяач н.Эрдэнэчимэг Шар

Айргийн гуравт-Жинст сумын уяач Т.Даваацэрэн Бор  

Айргийн дөрөвт-Жинст сумын уяач Н.Ганболд Хар

Айргийн тавт-Баянлиг сумын уяач Н.Батчулуун Улаан

Хурдан торомны уралдаанд

Түрүү магнай-Шинэжинст сумын уяач н.Дашбалдан шар

 Аман хүзүү- Баянлиг сумын уяач Н.Батчулуун улаан

Айргийн гуравт-Жинст сумын уяач Д.Дарамбазарын хар 

Айргийн дөрөвт-Богд сумын уяач Ж.Батхуяг бор

Айргийн тавт-Богд сумын уяач Д.Ууганбаяр хар тус тус хурдаллаа.

Малчдын дундах Дөрвөн бэрх тэмцээнд

Бодь 5-р багийн Үхэрчин баг 35 оноогоор тэргүүлж

Уубулан 1-р багийн Адуучин баг 34 оноогоор удаалж

Хөнөг 3-р багийн Тэмээчин баг 32 оноогоор гуравдугаар байр эзэлж

Цагаан Ус 4-р багийн Хоньчин, Хүйс 2-р багийн Ямаачин баг нар тусгай байр эзэллээ.

Үндэсний бөхийн нийтийн барилдаанд

Богд сумын харъяат аймгийн заан Ч.Даш түрүүлж

Жинст сумын харъяат сумын заан Ц.Отгонбат үзүүрлэж

Богд сумын харъяат сумын харцага Э.Цэрэнваанчиг

Богд сумын харъяат сумын начин А.Цэрэндагва нар шөвгөрлөө

Цолгүй залуу бөхийн барилдаанд

Жинст сумын харъяат залуу бөх О.Дондов түрүүлж

Өлзийт сумын харъяат залуу бөх М.Нямбаяр үзүүрлэж

Баянлиг сумын харъяат залуу бөх Б.Отгонбаяр шөвгөрлөө.

Мөн энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар уг арга хэмжээнд оролцож тус сумын төрийн одон медалийн эздэд шагналыг гардуулж, сумын аварга малчид, шилдэг уяачид, уралдаанч хүүхдүүд, бусад тэмцээн уралдааны аваргуудад баяр хүргэж амжилт хүслээ.

Мөн ахмад буурлууд, малчид иргэдийнхээ санаа бодлыг нь сонсож төрийн үйл хэрэгт тусгах, УИХ-аас батлан хэрэгжүүлж буй хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх, орон нутагт өрнөж буй бүтээн байгуулалт, ажлуудын талаар танилцууллаа.

2023-02-02 12:27:51