“АХМАДЫН БАЯР”-ЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ.

 Ахмадын баярын үйл ажиллагаа 2022 оны 09 дүгээр сарын 30, 10 дугаар сарын 01-ны өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд нийт 80 гаруй ахмад буурлууд оролцсон байна. Энэ үеэр сумын Засаг даргын зүгээс болон төсөвт албан байгууллагууд ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Баярын үйл ажиллагаа угтан 3 төрлийн тэмцээнийг зохион байгуулсан байна. Үүнд:

 “СОФТ ВОЛЕЙБОЛ”-ын тэмцээнд 6 баг өрсөлдсөнөөс

Т.Түмэнжаргал ахлагчтай баг 1-р байр

Н.Мөнхжаргал ахлагчтай 2-р байр

Б.Хүчитбаатар ахлагчтай 3-р байрт тус тус шалгарсан байна.

Дуулах өдөр-Дуун цэнгүүн” уралдаанд

1-р байранд Г.Тунгалаг ахлагчтай “Жавхаа” баг 1-р байр,

 А.Адъяа ахлагчтай “Ахмадын золбоо” баг 2-р байр,

Д.Маам ахлагчтай “Хүйсийн золбоо” баг 3-р байр,

Л.Баасан ахлагчтай “Хийморь” баг,

П.Дунгаа ахлагчтай “Ахмадын уянга” баг тусгай байранд

Дартсны төрөлд

Б.Базарпүрэв 1-р байр

Б.Жаргал 2-р байр

Ц.Батбаяр 3-р байр тус тус шалгарлаа.

 Тэмцээн уралдаануудыг ахмадын сангаас 300.000 төгрөгөөр, сумын ХААН банкны салбараас 60.000 төгрөгөөр, Гончигдоржийн Батжаргал 300.000 төгрөгөөр тус тус ивээн тэтгэж оролцлоо.

Мөн энэ үеээр ахмадын хороо дотоод бүтэц зохион байгуулалтын ажлаа ярилцлаа. Ахмадын хорооны дарга Г.Мөнхжаргал биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас үүрэгт ажлаа өөрийн хүсэлтээр өгөх хүсэлтийг хүлээн авч ахмадын хорооны сонгуульт үйл ажиллагаа зохион байгууллаа. Ахмадын хорооны даргад Л.Пүрэв, Б.Нямсүрэн нар нэр дэвшиж нийт ахмадын олонхын саналаар Л.Пүрэв даргаар сонгогдов.

Баянхонгор аймгийн 20 сумын ахмадын холбоодод УИХ-ын дарга Г.Занданшатар 500,000 Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан 500,000 нар тус тус хандив болгон өгсөнийг Сумын ахмадын холбооны дарга Г.Мөнхжаргал ахмадуудад зориулсан тухайгаа хэллээ.

Зохион байгуулсан:

Засаг даргын Тамгын газар

Ахмадын хороо

2022-10-01 17:12:15