БАХАРХАН ДУРСАХ ҮЕИЙН ҮЕД ХҮНДЭЛБЭЛ ЗОХИХ АЛДАР ГАВЪЯАТНУУД

Цэрэндоржийн Баахүү /1921-1989/  1921 онд Жинст сумын   нутагт төрсөн. 1941  оноос  Сулинхээрийн отрядад  5 жил   цэргийн алба хааж, нутагтаа ирээд  сумын хоршооны  нярав, улаан  булангийн эрхлэгч, 1947-1950 онд Богд сумын дарга, 1950-1960 онд  аймгийн зохион  зааварлах хэлтэст зааварлагч, Баянхонгор  хотын  анхны  дарга,  1960-19740 онд Цагаан голын ердийн  хөсгийн баазын дарга, нэгдлийн  орлогч дарга,орлогч дарга, аймгийн нийгэм хангамжийн товчооны дарга, 1970-1980 онд сум  нэгдлийн  орлогч  даргаар ажиллажээ. 1983-1988 онд Жинст  сумын   Адгийн цагааны  өвс тэжээлийн   үйлдвэрийн  ажлыг   сайжруулах намын   даалгавраар   тус   үйлдвэрийн   даргаар  томилогдон  ажиллаж  байв. Баахүү МАХН-ын  бүгд худалд 2 удаа, ХII  их хуралд  төлөөлөгчөөр, Нэгдэлчдийн их хуралд  2 удаа сонгогдож байв. Түүний   хөдөлмөр   зүтгэлийг  төр үнэлж  “Алтан гадас” одонгоор 2 удаа, Хөдөлмөрийн  хүндэт медаль, Ардын хувьсгалын   ойн медалиуд, нэгдэлжих  хөдөлгөөн  ялсны  30 жил, Миллитарист Японыг ялсаны   ойн медаль, Залуу  үеийг  халамжлан   хүмүүжүүлэгч цол тэмдэг, таван жилийн гавшгайч   тэмдгээр шагнажээ.

Сангидоржийн  Базар- 1932 онд Жинст суманд  төрсөн. 1942 онд  сумын  бага сургуульд орж,  Баянхзүрх сумын  7 жилийн   дунд сургуулийг  1949  онд  төгсөөд Баацагаан суманд  бага ангийн багш, 1951 оноос  Баянговь суманд  бага  ангийн   багш, 1951 оноос  Баян-Өндөр  суманд  бага ангийн, 1954 оноос Баянцагаан, Шинэжинст  суманд  бага ангийн багш. 1970 оноос Баянцагаан  сумын   дунд  сургуульд Монгол хэл, уран зохиолын  багш, 1972 оноос  Шинэ жинст  сумын 8 жилийн   сургуулийн  захирал, зөвлөх багш, Монгол хэл, уран зохиолын  багшаар 45 жил ажилласнаас  Баянцагаан  сумын  10 жилийн  сургуульд  гуч  гаруй жил багш, захирлаар  ажилласан байдаг.

            Түүнийг  хөдөлмөрийг  төр засаг   өндөр  үнэлэн  “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт  медаль, Засгийн  газрын жуух бичиг, Ардын хувьсгалын  40,45,60,70,80 жилийн ойн  медалиуд Ардын   боловсролын  тэргүүний  ажилтан цол тэмдэгээр шагнаж , МАХН-ын  ахмад  зүтгэлтэн болжээ.

Шаравдоржийн Батаа /1924-2000/ 1924 онд   Баянговь сумын нэтг  төрсөн. Мал малллаж  байгаад  1944 онд  19 настай цэргийн албанд   татагдан  1945 оны байлдаанд  оролцож, Тамсаг  булагийн   цэргийн ангид  5 жил  их  бууны  наводчикаар дайны   талбарт   эх  орноо  хамгаалж   явсан   ахмад  дайчин. Түүний  хөдөлмөр  зүтгэлийг   үнэдэн Байлдааны медаль, “Бид ялав” медалиар  шагнасан. Батаа  1949 онд цэргээс  халагдах үедээ   Хилийн цэргийн их баяр наадамд  барилдаж түрүүлэн  Цэргийн арслан цол   хүртэж байв.  Тэрээр Жинст  сумын 3 дугаар  багт   сүү тосны   заводын мастар, сумын  орлогч , багийн дарга, агент няраваар   ажиллаж байв. Батаа  нь Хөнөгийн голд   нутаглаж  байхдаа   шаварт унасан  тэмээг   хоёр  гараараа  цээжийг өргөж   гаргааг  бяр тэнхээтэй нутаг усандаа  тэмээ   өргөдөг гэж  алдаршсан хүн байв.  Тэрээр  Хөдөлмөрийн хүндэт медэль, гурван   таван жилийн  гавшгай цол  тэмдэг,  Ардын  хувьсгалын  ойн медалиудаар   шагнуулжээ.

Цэрэндоржийн Батнасан /1912-1987/  1912 онд Жинст  сумын  нутагт төржээ. Бага наснаасаа мал малллаж  байгаад  1956 онд   нэгдэл байгуулагдахад анхны   гишүүнийн нэг болсон.  Тэр 1931 онд болсон  Улсын   сайн малчдын   анхдугаар   зөвлөгөөнд   оролцож улсын  сайн малчдын анхдугаар  зөвлөгөөнд  оролцож  улсын   сайн малчны   үэнэмлэх  тэмдгээр шагнуулсан.

            Батнасан нэгдэл нийгмийн  мал  маллан ашиг шимийн болон  төл  бойжуулах төлөвлөгөөг тогтмол   давуулан  биелүүлсэн учир   хөдөлмөрийн хүндэт  медалиар   шагнуулж   байв.  Тэрээр мал маллахын   зэрэгцээ   сумынхаа  хоршоонд   олон жил   агентаар   үр бүтээлтэй   ажиллаж   байв.

Очирын Бямбаа- 1940 онд Жинст суманд  төрсөн. 1949-1959 онд  10 жилийн дунд сургууль, 1959-1963 онд УБДС-ийг суралцаж төгссөн. 1963-1974 онд Улаанбаатар  хотын  Политехникум, Баянхонгор   аймгийн   төвийн  10 жилийн   дунд   сургуульд   биеийн тамирын  багш, 1974-1978 онд  Өлзийт, Жаргалант сумын  сургуульд   багш, хичээлийн  эрхлэгч, 1978-2003 онд аймгийн БТС хорооны   дарга, “Номун далай  “ цогцолбор   сургуульд   багшилжээ.

            Бямбаа  Монголын багш нарын  4 дүгээр  их хуралд   төлөөлөгчөөр   оролцсон, Ардын боловсролын  болон  биеийн  тамир спортын   тэргүүний   ажилтан,  МХЗЭ-ийн  төв хорооны  алтан  медаль, ахлах , бүтээлч, тэргүүлэх, зөвлөх багш цол тэмдэгтэй. Ардын  хувьсгалын  ойн медалиуд, Боловсол  80 медаль, “Алтан  гадас”  одонгоор   шагнуулсан.

Галсангийн Вандан- Жинст сумын  нутагт  төрсөн. Бага  дунд сургууль, Соёл урлаг ,киноны   жилийн  курс төгссөн. Тэрээр  1960  онд  Жинст суманд  нүүдлийн    киноны  цэг байгуулж , анхны   механикчаар  16 жил   ажиллахдаа  хөдөөгийн  хөдөлмөрчдөд киногоор үйлчилэхэд  морь, тэмээ,  трактор , машинаар   аппаратаа   ачиж  явж   малчны   хот, баг,   суманд  хурал зөвлөгөөн,   ойн   баяруудаар  кино урлагаар   үйлчлэн  хөдөөгийн   хөдөлмөрчдийн талархлыг хүлээж  1969 онд Ардын  Их Хурлын   депататаар  сонгогдож   байв.  Вандангийн   хөдөлмөр зүтгэлийг   төр үнэлэн  хөдөлмөрийн   гавъяаны   улаан тугийн одон, “Алтан гадас”  одон, Ардын  хувьсгалын  ойн медалиудаар   шагнажээ.

Гэндэнжамцын Гомбо /1912-1974/ 1912 онд Жинст суманд төрсөн .Бага  насандаа   мал маллаж, Баянзүрхийн хийдэд  шавилан  сууж  байсан. Тэр Жинст  сумын “Дөл”   нэгдэлд түүхий   эдийн  эрхлэгч, тоо бүртгэгч,  Худалдаа  бэлтгэлийн ангид   агент, түүхий  эд хүлээн  авагч нярав  зэрэг  ажлыг  олон жил бүр бүтээлтэй   хийж  “Алтан гадас”  одонгоор  2 удаа   болон  Хөдөлмөрийн  гавъяаны  улаан тугийн   одонгоор  шагнуулжээ.

Сангидоржийн  Гончигдорж – 1940 онд Жинст суманд  төрсөн. Баянговь суманд  бага  сургууль төгсч , цэрэгт   явтлаа   мал маллаж, багийн дарга   хийж байв.   1957 онд   ардын цэргийн   албанд очоод   хөгжмийн  салаанд  алба   хаажээ. Тэр  төвийн  10 жилийн  1  дүгээр сургуульд хөгжмийн   багшаар ажиллаж  , сурагчдын   үлээвэр найрал   хөгжим,   холимог найрал  хөгжмийн   хамтлагийг   20 шахам жил  үлгэр   жишээчээр  зохион байгуулж, олон   арван  авъяастныг  сурган    хүмүүжүүлсэн  бөгөөд   Жаргалант, Эрдэнэцогт, Жинст сумын   сургуульд хөгжмийн  багшаар   ажиллаж  сургуулиуд нь урлаг   соёлоор аймагтаа   манлайлж  байсан юм.  Гончигдорж хөгжим бүжгийн   хосолсон   концертыг  найруулан  тавьж, хөдөө   сумын  сургууль  аймгийн   төввд  тайлан тоглолтыг  хийх  санаачлан    тавьжээ. Монгол Улсын   тэргүүний багш цол, Ардын   боловсролын  болон Соёлын тэргүүний   ажилтан  юм.

Дашдамбын Гунгаа- 1941 онд Жинст суманд төрсөн. 1949-1959 онд   арван жилийн   сургууль,  1964  онд  АУДС  төгссөн.  Аймгийн Магсарын нэрэмжит   нэгдсэн  эмнэлэгт мэдрэлийн  эмч, 1977 оноос  анагаах   ухааны   хүрээлэнд  эрдэм шинжилгээнийн ажилтан,  1978 оноос ЭХЯ-нд  боловсон хүчний   тасгийн  дарга, аймгийн нэгдсэн   эмнэлэгт мэдрэлийн эмч, 1989 оноос шаргалжуутын   рашаан сувилалд эмч, эмчилгээ эрхэлсэн   орлогчоор  ажилласан. 1989 онд зүү төөнө олон улсын   курст суралцаж тэрүүлэх зэрэг  хамгаалсан. “Алтан  гадас”  одон, Ардын хувьсгалын  ойн медалиудаар   шагнагдсан. Эрүүлийг  хамгаалахын   тэргүүний   ажилтан, рашаан   сувилалын тэргүүний  ажилтан цол тэмдэгээр   шагнагдсан.

Цэрэндоржийн Гунгаа –Жинст суманд  төрсөн. 1957 онд  геологийн   байгууллагад   ажилчнаар   орж,  1958 онд   өрмийн   мастер  болсноос  хойш   өрмийн   ээлжийн   мастераар  15 жил  , жолооч   мастераар  8 жил   ажиллажээ.  Шарын  голын   нүүрс,  Хэнтий Дорнодын   уран  , Баянтээгийн   нүүрс,  Горхи Гурван   Баянгийн   болор, Баянхонгор  , Өвөрхангай,  Ховьд, Увс, Завхан  аймгуудын   нутагт   газар  доорх  усны  эрлийн   ажилд   өрөмдлөг  хийж   амжилт   гаргасны учир   “Алтан гадас”   одон болон  ойн медалиудаар  шагнажээ.

Гэндэнжамцын Гэндэнсэнгээ  /1924-2002/-Жинст сумын   нутаг  Тариатад   1924   онд  төрсөн. 9 насандаа  ламын гэгээний  хүрээнд   шавилан  , 3 жил орхимж өмсч   явснаа   танхимын   сургуульд   орж  суралцжээ.  193   онд  Налайхын  нүүрсний  уурхайд   ажиллах   саналаа   өгч ажил   амьдралынхаа   гарааг   эхэлжээ.

            1944  онд  цэргийн  албанд   татагдан   штабын   бага даргын   сургуульд   суралцан , 1945 онд  төгсөөд   цэргийн клубын   болон сумангийн   орлогч даргаар   тус тус   ажиллаж  байгаад   1954 онд   цэргээс   халагдаж, 1959 онд БНМАУ-ын Соёлын яаманд орон нутгийн   соёл   урлагийн  асуудал  хариуцсан   референт, Улаанбаатар хотын  соёлын хэлтсийн   дарга,  геологийн   товчооны   орлогч   дарга,  орон  тооны  бус намын  үүрийн   даргын  ажил  эрхлэх болжээ. 1963-1975 онд Баянхонгор  аймгийн   геологийн   товчооны   орлогч дарга ,1975 онд Улаанбаатар хотод   ирж Түлш эрчим  хүч, геологи, уул уурхайн  яамны Барилга  контор , засварын  баазын  дарга, 1977-1979 онд мөн яамны   аж  ахуйн тасгийн  дарга, 1977-1979 онд   мөн  яамны   аж  ахуйн тасгийн   дарга ,1979 онос тус яамны   харъяа уурхайчдын  амралтын   даргаар  тус тус   томилогдон ажиллаж  байв.  Улсад   ажилласан  40 гаруй  жилийн  хөдөлмөрийг  үнэлж Хөдөлмөрийн   гавъяаны   улаан   тугийн   одон,  “Алтан гадас”  одон, Хөдөлмөрийн   хүндэт медаль, Тэргүүний  геологич, Тэргүүний   уурхайчин болон   Ардын  хувьсгалын   ойн   медалиудаар  шагнажээ.

Дашдоржийн Гэндэн-Очир /1914-1965/ 1914 онд Жинст сумын   нутагт төрсөн. 1939-1944 онд жилийн цэргийн  Сулинхээрийн  заставт алба  хааж японы   түргэмгийлэгчдийн   эсрэг амжилтай   тулалдаж явсан ахмад  дайчин юм.

            Тэр цэргээс  халагдан   нутагтаа  ирж   мал маллан   нэгдэлжих   хөдөлгөөн үүсэхэд анхны   гишүүнээр  элсчээ . Эх  орноо  харийн дайснаас    хамгаалахад  Д.Гэндэн-Очирын   үзүүлсэн   гавъяаг үнэлж  Орос Монголын  онц  буудагч,халх голын  болон  Ардын хувьсгалын  ойн  медалиудаар   шагнажээ.

Бадамдоржийн  Даваасүрэн- Жинст сумын  тэмээчин.Даваасүрэн гурван жил   дараалан  71-80 ингэнээс  71-80 ботого бойжуулж,   үйлдвэрлэлийн даалгаврыг  тогтмол  биелүүлж ирсэн   амжилтаар  1980   онд “Улсын  аврга малчин” болжээ. 

Хандын Дарь-  1944  онд Жинст  сумын  нутагт  төрсөн. Жинст  сумын бага  сургууль, 1959 онд Өлзийт сумын   дунд   сургууль   төгсөөд  Анагаах Ухааны дунд   сургуульд  сурч  1963  онд төгссөн, эх баригч бага эмчийн мэргэжил  эзэмшин, Заг, Гурван булаг сумын эмчээр   ажилласан. 1966 онд   АУДС-д суралцаж, хүний  их эмчээр Хүрээмарал сум, Баянхонгор  аймгийн  Нэгдсэн эмнэлэгт дотрын эмч, лабораторын  эрхлэгч эмч, яаралтай   түргэн тусламжийн  тасгийн эрхлэгч эмчээр 35   жил  ажиллажээ. Дарь эмч   хүний   амь  насыг   аврахад зориулж   өөрөөсөө  38 литр   цусаа  бэлэглэж, 1985 онд Донорын  алтан медаль, 1987 онд “Хүндэт донор”  цол тэмдэгээр   шагнуулжээ. Түүний  ард   олныхоо   эрүүл энхийн төлөө хөдөлмөр  зүтгэлийг   төр  засаг   өндөр   үнэлэн   Эрүүлийг   хамгаалахын  Тэргүүний   ажилтан,2000 онд Баянхонгор  аймгийн  Тэргүүний   ажилтан  ажилтан цол тэмдэг, 2002 онд  “Алтан гадас”  одонгоор шагнажээ.

Жанцангийн Дашдамба - /1903-1985/ 1903 онд  Жинст сумын нутагт төрсөн.                                                                                                                                         Зургаан   настайгаасаа Баянзүрхийн хийдэд  шавилан сууж түвд хэл бичигт   боловсорч  шашны   номыг тусгайлан  судалсан хүний нэг   байв.  1937 онд  хүрээ  хийдийг  тарааж, лам  хуврагуудыг   баримчлах үед   хөдөө  гарч  мал маллан   амьдарчээ. Тэр  сурч мэдсэн  бурхан   номынхоо ач  буянаар   Ламын гэгээний   шавь нутаг  Баянхзүрх, Өлзийтт, Жинст, Богд , Баянговь  , Баянлиги йн   ард олонд  тус  болж хүндлэгдэн шүтэгдсэн шашны   нэртэй  зүтгэлтэн   байв.

Сүхийн Дашдондог- Жинст  сумын   нутагт төрсөн. Олон жил   тэмээ  маллаж ээлжийн  96 ингэнээс 96  ботго байожуулан   ноос  ашиг шимийн  даалгврыг   тогтмол  давуулан   биелүүлж, сум,  аймгйн аварга   малчнаар   шалгарч   байсан. 1972   онд   БНМАУ-ын  Аварга   малчин   цол авч  , Хөдөлмөрийн   гавъяаны  улаан тугийн  одон, Хөдөлмөрийн  хүндэт   медаль, Ардын  Хувьсгалын ойн медалиудаар  шагнуулжээ.

Соном-Ишийн Дашцэвэл -  1944 онд Жинст сумын нутагт төрж, 1953-1963 онд Баянхонгор  аймгийн  10 жилийн   дунд   сургууль,  1963-1969 онд БНСВУ-ын  ИХ сургууль, 1979-1985 онд ЗХУ-ын  ШУА-ийн  Дорно  дахины    судлалын   аспинантур, 1993-1995 онд БНХАУ-ын   Наньжин хотын Их сургуулиудад суралцаж төгсчээ. Дашцэвэл  нь Гадаад харилцааны   яам, Шинжлэх  ухааны  акедимийн  хэл  , утга  зохиолын  хүрээлэн , ШУА-ийн Олон улс   судлалын   хүрээлэнд   ажиллаж  , тэнд  орчуулагч, судлаач, Эрдэм шинжилгэний ажилтан,  Эрдэмтэн  нарийн бичгийн  дарга  , Олон улс судлалын  төвийн захирал зэрэг   албыг хашиж, одоо ШУА-ийн  Олон улс судлалын  хүрээлэнгийн   Зүүн ба Зүүн өмнөд  Азийн   секторын   эрхлэгчээр   ажиллаж   байна. С.Дашцэвэл Орос улса   боловсролын  докторын   зэрэг  хамгаалсан. “Вьетнам Хяталын  харилцаа” , “Зүүн Өмнөд Азийн  олон улсын харилцаа ба Монгол улсын байр суурь”, “ХI зууны Монголын  эзэнт гүрний  харилцаа”, “Монгол улсын   үндэсний аюулгүй  байдал ба гурав дахь  түншүүд Өнөө ирээдүй”, “Азийн   бүс нутгийн   интеграц Монгол улсын   хөгжлийн  зарим   зарим асуудал”  зэрэг  хамтын   бүтээлүүдэд   зохиогч, редактор, төслийн  удирдагчаар  ажиллажээ. С.Дашцэвэл Вьетнам  хэлнээс  Ветнамын  уран зохиолын  олон ном орчуулж,Монгол Вьетнамын  Найрамдлын  нийгэмлэгийн даргаар  10 гаруй  жил   ажиллаж,  хойр орны найрсаг  харилцаа, хамтын  ажиллагааг  хөгжүүлэхийн төлөө   зүтгэж ирсэн  нийгийн   зүтгэлтэн юм.  Төр Дашцэвэлийн   хөдөлмөр  бүтээлийг   үнэлж “Алтан гадас “одон, Улс түний   энх тайвны   “Мөнгөн  од” одон, БНСВУ-ын  Найрамдлын  одон  бусад   медалиудаар  шагнажаа.

Лувсанцэрэнгийн Дашцэрэн- 1933 онд Жинст сумын нутагт төрсөн. 1942 оноос бага дунд боловсрол эзэмшин, оройн сургуулиар 10 дугаар анги төгссөн. 1958 онд Офицерийн курс, 1966-1969 онд ЗХУ-ын Фрунзын нэрэмжит цэргийн академи, 1976-1977 онд ЗХУ-ын Маршал Шапошниковын нэрэмжит тактикийн дээд курс төгссөн.  Дашцэрэн 1954 оноос цэрэг бага дарга, 1957 оноос салаа, салбарын дарга, батальон, хорооны штабын дарга, ангийн захирагч, сургалт эрхэлсэн орлогчоор ажилласан. Найрамдлын районоос АИХ-ын депатутаар сонгогдож байв. Дашцэрэн цэрэг армид жагсаалын цэргээс хурандаа хүртэл он удаан жил үр бүтээлтэй ажилласаныг төр засаг өнөрөөр үнэлж  Байлдааны гавъяаны улаан тугийн одон, Цэргийн гавъяаны одон, “Алтан гадас” одонгууд, байлдааны медаль, ардын хувьсгалын ойн медалиудаар шагнажээ.

Гэндэндоржийн Долгор- 1921 онд Жинст сумын нутагт төрсөн. Тэр тэнхимийн сургууль төгсч Заг суманд багшилсан. 1939 онд цэрэгт татагдан 5 жил алба хаагаад аймгийн санхүүгийн байцаагч, санхүүгийн хэлтсийн даргаар ажилласан. 1950 оноос сумандаа багийн дарга, Жинст, Баянцагаан сум-нэгдлийн даргаар ажиллаж Ардын хувьсгалын ойн медаль, “Алтан гадас” одонгоор шагнуулсан.

Цэрэнгийн Дорж- Жинст суманд 1927 онд төржээ. 1949 он хүртэл мал маллаж байгаад ардын цэргийн албанд татагдан 1951 онд халагдаж Улаанбаатар  хотын цагдан сэргийлэх байгууллагад орж төрийн албанд 28 жил ажилласан. Ажиллах хугацаандаа төр засгаас “Алтан гадас” одон, байлдааны медаль, бусад ойн медалиудаар шагнагджээ.

Лувсанцэрэнгийн Доржбат- 1934 онд Жинст сумын Ар цагаан  бургас гэдэг газар төрсөн. Мал маллаж байгаад ардийн армийн 0132-р ангид цэргийн алба хаасан. 1959 онд Дорноговь аймгийн төмөр замын 4-р ангид их засварын бригадад ахлах замчин, бригадын даргаар ажилласан.  Төмөр замын байгууллагад 37 жил ажиллаж хөдөлмөрийн хүндэт медал, хүндэт төмөр замчин, 1982 онд  ЗХУ-ын хүндэт төмөр замчин цол  тэмдэг, гурван таван жилийн гавшгайчаар  шагнагдсан. Доржбат 1983 онд бүх ард түмний урлагийн их наадмаас хүрэл медаль, 2007 онд манлай дуучин цол алтан медалаар шагнуулжээ.

Даваагийн Дорждулам- 1936 онд Жинст сумын нутагт төрсөн. 1954 онд аймгийн арван жилийн дунд сургууль, 1959 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн мал эмнэлгийн анги, 1971 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Намын дээд сургуулийн сэтгүүлчийн анги төгссөн.  Малын эмч, сэтгүүлч мэргэжилтэй. 1959-1963 онд аймгийн мал эмнэлгийн лабораторын шинжлэгч, эрхлэгч, аймгийн мал эмнэлгийн газрын дарга, ерөнхий эмч, 1963-1992 онд “Үнэн” сонинд утга зохиолын ажилтан, хэлтсийн эрхлэгч, коллегийн  гишүүнээр ажилласан. Энэ хугацаанд Маскво дахь “Үнэн” сонины сурвалжлагчаар 2 удаа,  Куба болон Латин Америк хариуцсан сурвалжлагчаар нийт 12 жил ажилласан.  Гадаад оронд сурвалжлагчаар ажилааж байхдаа бичсэн сурвалжлага, тэмдэглэл, найрууллаараа “Тэнгэрт 1100 шөнө”, “Заяа төөрөг минь”  ном Б.Цэдэв, Соёлдэлгэр нартай хамтарч “Түмэн хүрээлж, төр соёрхсон гэр бүл” Төрийн соёрхолт Ц.Намсрайн гэр бүлийн тухай  ном, гавъяат эмч Нинжээгийнм тухай “Туулсан зам мину” зэрэг хэд хэдэн номыг бичилцэж ариутган шүүсэн. Монгол орны бага нэвтэрхий тльний нэг бүлгийг бичсэн. 2001 онд Төрийн соёрхолт , гавъяат жүжигчин Н.Сувдтай хамтарч “Эх үрсийн энэрэл” хөдөлгөөн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага байгуулж гүйцэтгэх захирлын албыг хашиж байна. Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн зөвлөлийн зөвлөхийн сонгуультай. Дорж дуламын хөдөлмөр бүтээлийг төр засаг үнэлж “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын ойн  болон Халх голын ялалтын ойн медалиуд, Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт тэмдэг, МСНЭ-ийн шагналтай.

Сономдоогийн Доржням- 1939 онд Жинст сумын нутагт төрсөн. Тэр 1948 оноос Өлзийт сумын бага сургуульд 3 жил сурсан. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөж эхэлхэд сумынхаа анхны нэгдлийг байгуулалцсан ууган гишүүний нэг. Доржням 1961 онд нэгдлийн 100 шахам адуу хүлээн авч 7 жилийн хугацаанд малын гарзгүй маллаж сүргээ 300 болтол  өсгөж  адууны ашиг шимийн даалгаврыг тогтмол давуулан биелүүлж  сум, аймгийн олон удаагийн аварга болжээ.   Тэр 1972 онд улсын аварга малчин цолоор шагнуулжээ. Доржням аймгийн депатут болон АИХ-ын депатутаар сонгогдож байжээ. Төр засаг түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Хөдөлмөрийн хүндэт медаль, “Алтан гадас” одон, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнажээ.

Ваанчигийн Доржпалам- Жинст сумын нутаг Нарийн хар гэдэг газар 1943 онд төржээ. 1962 онд 10жилийн дунд сургууль, 1966 онд ХААДС-ын мал зүйчийн анги төгссөн. Галуут, Баацагаан, Богд сумуудад мал зүйчээр 40-д жил үр бүтээлтэй ажилласаныг нь төр засаг өндөрөөр үнэлэн “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиудаар шагнажээ.

Намжилын Доржпалам- Жинст сумын нутагт төрж өссөн. Бичиг үсгийг бие дааж сурсан. Тэр цэрэгт явж бага дарга тушаалтай алба хааж, цэргээс ирээд Жинст сумын намын үүрийн орлогч даргаар ажиллаж байьв. Доржпалам 1962 оноос Намын дээд сургуулийн сэтгүүлчийн ангид суралцаж төгсөөд Өлзийт суманд ажиллажээ. Дараа нь аймгийн намын хороонд 20 шахам жил ажиллаж сонин хэвлэл, радио мэдээматериал олныг бичжээ.Монголын радио сонин хэвлэлийн газруудаас2 удаа тусгай шагналыг авч, Хувьсгалт 50, 60жилийн ой, Монголын  сэтгүүлчийн 4-р хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Тэр ХАА-г усжуулах ажилд сайн ажилласаны учир Засгийн газрын хүндэт жуух бичгээр шагнажээ. Мөн Тонгорог, Цагаан хадны даваа засах, мал төллүүлэх, бааз байгуулах, малын хаашаа хороо барих зэрэг ХАА-н материалын бааз бэхжүүлхэд хамт олныг сайн  зохион байгуулан оролцож байв. Төр засаг түүний хөдөлмөрийг үнэлж “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын ойн медалиуд, МАХН-ы төв хорооны хүндэт үнэмлэх, тэмдэг, Тэргүүний суртал нэвтрүүлэгч тэмдгээр шагнаж, Аймгийн намын хорооны хүндэт дэвтэрт бичжээ.

Бадарчийн Доржсүрэн- 1951 онд Жинст сумын нутагт төрсөн. 1958-1962 онд Сумын бага сургууль төгссөн. 1975-1993 онд аймгийн хөгжимт драмын театрын жүжигчинээр ажиллаж байв. Соёлын тэргүүний ажилтан, Төв халхын уртын дууны улсын уралдааны тэргүүн байрын шагналтай. Тэр алт мөнгөний дархан мэргэжилд бие даан суралцан мөнгөн аяга, ээмэг, бөгж зэрэг ур хийц сайтай бүтээлийг нутгийн ард олондоо хийж өгч талархлыг нь хүлээж байв.

Очирбатын Доржхүү- 1939 онд Жинст сумын нутагт  төрсөн. Сумын дунд   сургууль , Улаанбаатар   хотод   худалдааны   техникум, ЗХУ-ын  Москва хотод худалдааны   ажилтны    курс, 1975  онд Намын дээд  сургууль  төгссөн. 1959 онд Жинст  сумын   МХЗЭ-ийн   үүрийн  нарийн   бичгийн   дарга  , 1961 оноос Баян-Өндөр, Өлзийт  сумдын   худалдаа  бэлтгэлийн ангид  нягтлан бодогч, 1972 оноос   аймгийн МАХН-ын  хороонд санхүү аж  ахуйн  тасгийн эрхлэгч, Өлзийт  сумын худалдаа  бэлтгэлийн ангийн дарга, Өлзийт  сумын  Ардын хянан шалгах  хорооны   дарга, сумын АДХГЗ-ны  нарийн бичгийн  дарга, Иргэдийн  төлөөлөгчдийн  хурлын Тэргүүлэгчдийн  нарийн бичгийн  дарга, 1994 оноос   үйлдвэрлэл  үйлчилгээний  “Мөнгөн  өргөө” ХХк байгуулан   ажилласан. Одоо сумын Ахмадын хорооны даргаар  ажиллаж байна. Төр засгаас   түүний   хөдөлмөрийг үнэлэн   худалдааны  байгууллагын   тэргүүний   ажилтан,  Ардын  хувьсгалын   ойн медалиуд, “Алтан  гадас” одонгооор  шагнажээ.

Батын   Дундаа-  /1918-1979/ - 1918 онд Жинст сумын нутагт төрсөн. Бага  залуу насаа   мал  маллаж байгаад   1939 онд   цэргийн   албанд  татагдан   1939,1945 оны  дайнд оролцсон  ахмад дайчин   юм. Цэргээс  халагдаж   нутагтаа ирж тэмээ   маллаж байжээ. Б.Дундаагийн   байлдааны   болон хөдөлмөрийн   амжилтыг үнэлж   байлдааны   гавкяаны   улаан тугийн   одон, алтан гадас, ялалтын   медалиудаар  шагнажээ.

Дашгончигийн  Дэмбээ-1945 онд  Жинст сумын  нутагт  төрсөн. Тэр улсын  бэлтгэлийн малыг  22 жил   туужээ. Энэ  хугацаанд   мал сүрэгтээ тарга хүч 2 тонноос   дээш   махыг   төлөвлөгөөнөөс   давуулан   тушааж 1983 онд   БНМАУ-ын аврга туувирчин   цол   авсан. Тэр бас  улсын  тэргүүний анчин хүн.

Цэрэнванчинийн   Ёл /1916-1999/- 1916 онд Жинст  сумын   нутагт төрсөн. 1936 онд цэргийн   албанд   мордож  , Хамар даваа,  Хайлааст манхан, Халхын  сүмийг   чөлөөлөх тулалдаанд  оролцож цэргийн албыг  7 жил хаасан   ахмад  дайчин   юм. Ёл  1943 онд   цэргээс  халагдаж, нутагтаа   мал маллажээ. Түүний  хөдөлмөрийг үнэлэн “Бид ялав”, “Халхын   голын   ялалтын   ойн  медаль”-иуд,  Цэргийн гавъяаны    одонгоор   шагнажээ.

Даваасамбуугийн  Жанцан- 1936 онд Жинст суманд  төрсөн. Инженер-химич, химийн   ухааны  дэд доктор . Д.Жанцан  1957 онд   аймгийн  төвийн   10 жилийн   дунд сургууль төгсөөд   1957-1960 онд ХААДС, МУИС-ийн бэлтгэл   ангид   суралцсан. 1960-1965 онд эрхүү хотын   улсын   их сургуульд  суралцаж төгсчээ. Жанцан  Геологийн   төв лаборатори, геологи уул  урухайн хүрээлэн,  Монгол –Чехословакийн   метал  үйлдвэрийн  геологийн   лаборатори зэрэг газарт  олон жил   үр бүтээлтэй   ажиллажээ.  Тэр  “Баруун Монголын  Хан Хөхийн   районы  зэсийн  биогеохими” сэдвээр   1980 онд дэд эрдэмтний  зэрэг  хамгаалсан. “Монгол  орны   уулт хээрийн  бүсэд  зэсийн эрдэсжилтийг   заагч   ургамал” нэртэй   шинэ   бүтээл   туурвиж, салбарын  хэмжээний   шагналтан  болж байв. “Эх  дэлхийгээ   хэрхэн   судалсан нь” , “Өнгөт чулууны   тухай”  ном орчуулж, 50 орчим  баримтат өгүүлэл  нийтлүүлжээ.  Олон  жил  үр бүтээлтэй  ажилласны   учир  Ардын  хувьсгалын   ойн медалиуд, Засгийн  газрын   хүндэт  жуух,  салбарын тэргүүний  ажилтнаар шагнуулжээ.

Аварзэдийн  Лүгтэгсүрэн- 1947 онд Жинст  сумын  нутагт  төрсөн. Тэр Жинст  сумын бага   сургууль,   аймгийн төвийн  10  жилийн   сургууль, ХААДСургууль төгссөн. Мал зүйч мэргэжилтэй. 1970  оноос  Баянцагаан  сумын “Жаргалын зам” нэгдэлд  фермийн   эрхлэгч, нэгдлийн ерөнхий  мал   зүйч,  аймгийн АДХГЗахиргаанд  малын  зүй бус  хорогдолтой  тэмцэх аймгийн   комисын   эрдэм шинжилгээний   ажилтнаар  30 гаруй   жил ажилласан. Лүгтэгсүрэн  Монгол орны   ойт хээрийн бүсийн байгаль, цаг  уур, бэлчээрийн маллагаанд зохицсон шинэ  хэвшлийн  хонь  бий  болгох   үржил  селекцийн  ажлыг   удирдан   гүйцэтгэжээ.  1990 онд   “Жаргалант” нэртэйгээр  уг хонийг үржлийн  хэсгээр батлуулж, зохиогчийн  эрхийн гэрчилгээг авчээ. Олон  жилийн туршлага  судалгааны   ажлаасаа үндэслэн  “Нарийвтар ноостой, өөхөн   сүүлт хонь туурвиж ХАА-н  ухааны дэд эрдэмтний   зэрэг хамгаалсан. Засгийн  газрын хүндэт   жуух бичиг , Ардын хувьсгалын   ойн  медалиудаар  шагнуулсан.

Цэрэндоржийн  Маам /1923-1987/ - 1923 онд   Жинст  сумын   нутагт төрсөн. Тэр мал   маллаж   байгаад  20 насандаа   цэргийн албанд татагдан  Сулинхээрийн   цэргийн   ангид   5 жил   алба   хаан, эх орноо   хамгаалахад хувь нэмрээ   оруулсан ахмад дайчин  юм.  Түүний   хөдөлмөр   зүтгэлийг   үнэлэн   Байлдааны   медаль, “Бид ялав”, Ардын хувьсгалын   ойн медалтудаар  шагнажээ.

Вонзолын Магнай -/1914-1978/- 1914 онд  сумын  нутагт  төрсөн. Багадаа  мал  маллаж   байгаад  1942  онд  цэрэгт   татагдан  1945 оны  чөлөөлөх дайнд оролцосн  ахмад  дайчин . Магнай 1947 онд  нутагтаа   ирж, Жинст  сумын хоршооны   анхны   агентаар  хориод   жил ажилласан  .Жинст сумын Дөл нэгдэл байгуулагдах  анхны гишүүнээр орж,  мал   малласан  сум нэгдоийн  сайн  малчин, аймгийн  начин  цолтон байв.  Түүний  эх орноо хамгаалж  явсан хүчин зүтгэлийг   төр үнэлэн 

2023-12-04 15:12:20