Тамгын газрын даргын мэндчилгээ

       Баянхонгор аймгийн Жинст сум 1924 онд байгуулагдсан 98 жилийн түүхтэй байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий тал хээрийн бүсийн газар нутагтай эрдэмтэн мэргэд,алдар суутнуудын өлгий нутаг билээ.Шинэ үндсэн хуулийн өөрчлөлт үзэл баримтлалаар 1992 онд Засаг захиргааны 5 багт хуваагдан Засаг даргын Тамгын  газар шинэ бүтэц орон тоогоор  байгуулагдан ажиллаж эхэлснээс хойш 30 жилийг үджээ.Засаг даргын Тамгын газар нь төрийн үйлчилгээг ард иргэдэд түргэн шуурхай,тасралтгүй,хуулийн хүрээнд үзүүлэх үндсэн үүргээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.Нутгийн зон олон, төрийн албан хаагчид та бүхэндээ эрүүл энх, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

                                                                                       Та бүхнийг хүндэтгэсэн

Засаг даргын Тамгын газрын дарга Загалын Цэрэндорж

2023-12-22 00:00:00