Малжуулах арга хэмжээг зохион байгууллаа

Аймгийн ХХҮГ-тай хамтран малжуулах арга хэмжээ хэрэгжиж мал хүлээлцэх ажлыг зохион байгуулж ажиллалаа. Малжуулах арга хэмжээнд 1-р багийн малчин Х.Мягмаржав, 4-р багийн малчин Т.Мөнх-очир, 5-р багийн малчин Б.Загаржав, 3-р багийн малчин М.Өлзий-Эрдэнэ нар хамрагдаж эдгээр малчдыг тус бүр 5 сая төгрөгийн нийт 310 толгой /үржлийн/ малаар малжуулж ажиллалаа.

Тус хөтөлбөрт хамрагдсан залуу малчдад малаа худалдсан Э.Батмөнх /1-р баг/, Р.Бат-Очир /4-р баг/, Д.Бирваа /5-р баг/, Ч.Дуламдорж /3-р баг/-ийн малчдад баярлалаа.

Буянт мал сүрэг чинь түм бумаар өсч мянгат малчин болох болтугай.

2022-10-26 15:01:05