МОНГОЛ УЛСЫН НАЧИН Э.БАТМАГНАЙГ 200 ТОЛГОЙ ХОНЬ, АЗАРГА АДУУГААР МЯЛААВ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор Монгол Улсын "НАЧИН" цол хүртсэн Энхтүвшингийн Батмагнайд Баянхонгор аймгийн Жинст сумынхан  албан ёсоор хүндэтгэл үзүүлж,  200 толгой хонь, азарга адуугаар мялаалаа. Мөн энэ үеээр МУ-ын начин Э.Батмагнай өөрийн нэрэмжит цолгүй залуу бөхчүүдийн барилдааныг ивээн тэтгэж зохион байгууллаа. Уг барилдаанд:

Өвөрхангай аймгийн Бүрд сумын харъяат залуу бөх н.Мөнхбат түрүүлж

Баянхонгор аймгийн Баян-өндөр сумын харъяат залуу бөх О.Баяндорж үзүүрлэж

Их шөвөгт Богд сумын харъяат залуу бөх С.Бямбацэрэн, Өвөрхангай аймгийн Нарийн тээл сумын харъяат Д.Мөнхдорж нар шалгарлаа.

 

2022-11-03 10:32:29