Жинстийн ирээдүй ТББ нэрэмжит урлаг, спортын арга хэмжээ зохион байгууллагдлаа

"Жинстийн ирээдүй ТББ"-аас Жинст сумын нийт ард иргэдийн дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа урлаг спортын уралдаан тэмцээн 2023.01.06-07- ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд урлаг спортын 4 төрлөөр хөдөөгийн 4 баг сумын төвийн 5 хорины нийт 9 баг өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Үндэсний шагайн харвааны төрөлд багийн харваанд:

1 дүгээр байранд Л.Пүрэв ахлагчтай 3 дугаар хорины баг,

2 дугаар байранд Т.Баатархүү ахлагчтай 5 дугаар хорины баг,

3 дугаар байранд Ц.Төмөрбат ахлагчтай 2 дугаар хорины баг,

Цуваа харваанд:

1 дүгээр байр АГМ Ц.Төмөрбат 20 онож

2 дугаар байр МУГМ Б.Батжаргал 19 онож

3 дугаар байр залуу харваач Ж.Ганзоригт 18 онож,

Ахмадын хавчаахай бууны цуваа харваанд:

1 дүгээр байр АГМ С.Дашгаваа 20 онож

2 дүгээр байр АГМ Ж.Цэнгэл 19 онож

3 дүгээр байр О.Жин 19 онож

Холимог гар бөмбөгийн тэмцээнд:

1 дүгээр байр Д.Наранбаатар даргатай 2 дугаар баг

2 дугаар байр Б.Ганцэцэг даргатай 3 дугаар хорины баг

3 дугаар байр Ж.Лхагвасүрэн даргатай 1 дүгээр баг

Софт волейболын төрөлд

1 дүгээр байр Л.Пүрэв ахлагчтай 3 дугаар хорины баг

2 дугаар байр Т.Баатархүү ахлагчтай 5 дугаар хорины баг

3 дугаар байр Н.Мөнхжаргал ахлагчтай 1 дүгээр хорины баг

Караоке дууны тэмцээнд

1 дүгээр байр Б.Алтангэрэл ахлагчтай 2 дугаар хорины 1 баг

2 дугаар байр Р.Батжаргал ахлагчтай 1 дүгээр хорины баг

3 дугаар байр Ц.Бат-Өлзий ахлагчтай 2 дугаар хорины 2 баг тус тус шалгарч шагналаа гардан авлаа. Явагдсан тэмцээний нийлбэр дүнгээр дүгнэн түрүүлсэн Б.Ганцэцэг даргатай 3 дугаар хорин "ШИЛЖИН ЯВАХ ЦОМ" 1000000 төгрөгөөр шагнуулав.

Уралдаан тэмцээний шагналд 6.5 сая төгрөг,

тус арга хэмжээний үеэр 20 ахмадад гарын бэлэг, 10 оюутанд сургалтын зардлын дэмжлэг тус бүр 500 мянган төгрөг гардууллаа.

 

2023-01-08 10:00:30