Аймгийн Засаг даргатай 2023 онд хамтран ажиллах гэрээ байгуулав

Гэрээ байгуулах арга хэмжээнд тухайн сумын Засаг дарга нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргынхаа хамт оролцож, 2023 онд аймгийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээгээ баталгаажуулсан юм.

Энэхүү гэрээ нь чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, төсвийн удирдлагын зарчмыг хэрэгжүүлэхэд аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга нарын харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, эцсийн үр дүнг үнэлж дүгнэн орон нутгийн төсвийн санхүүжилт, тусгай зориулалтын шилжүүлгийн орлогоор үзүүлэх төрийн ба нийтлэг үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой.

2023-01-18 15:21:03