ЗАСАГ ДАРГЫН МЭДЧИЛГЭЭ

Монгол Улсын 330 сумдын нэг нь манай гурван бүсийн цэнхэр орон Баянхонгор аймгийн Жинст сум билээ. Манай сум 531.3 га нутаг дэвсгэртэй, 2280 гаруй хүн амтай 126 мянган тоо толгой малтай. Сум орон нутаг маань жилээс жилд өргөжин хөгжсөөр байна. Сүүлийн жилүүдэд ган, зуд, хүн, малын өвчин гээд олон хүндрэл бэрхшээлийг даван туулж төрийн үйлчилгээг ард түмэндээ тасралтгүйгээр хүргэн ажиллаж байна. Буян үйлдэгч хэмээх "УСАН БАР" жил гарсаар байгаль дэлхий, цаг уурын байдал сайжирч малчдын хотонд төлийн дуу цангинасан дэлгэр сайхан зун цаг айлчилан ирж байна. Жинст нутгийнхаа нийт ард иргэд төдийгүй Баянхонгорчууд та бүхэнд ирж буй сайхан цаг доор юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн сайхан ерөөлийг дэвшүүлье.

Та бүхнийг гүнээ хүндэтгэсэн:

ЖИНСТ СУМЫН ЗАСАГ ДАРГА   Р.БАТЖАРГАЛ

2022-05-31 00:00:00